Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр болно.
Монгол Ардын Хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товложээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өмнө нь энэ сарын 24-нд болсон. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлт, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүд, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийн талаарх асуудлуудыг хэлэлцсэн юм.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцжээ.
Сэтгэгдэл ( 0 )