Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамт Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм.
Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдэж байгаа юм. 2009 оноос дэд бүтэцжүүлэх ажил эхэлж, газраа чөлөөлж, төлөвлөлтийг хийгээд эхэлжээ. Дэд бүтэц бэлэн байгаа учраас бүтээн байгуулалтын ажил, “Залуус” хороолол барих боломжтой.
Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай. Өдгөө 10 га газарт 2007 айлын орон сууц барихаар төсөвлөсөн. 3000 хүний ажлын байр бий болгохоор тусгажээ. Хурдны зам ч мөн тус газрыг дайран өнгөрнө.
Сэтгэгдэл ( 0 )