Монгол улсын Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62-р тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлснээр сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж 2019-2020, 2020-2021 оны өвлийн улирлыг амжилттай давсан.
Тус газартай хамтран ажилладаг, сайжруулсан шахмал түлш тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 06-р сарын 04-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Уулзалтаар сайжруулсан шахмал түлш тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын гэрээт хугацаанд түлшний тээвэрлэлтийг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж зөвлөлдөх юм.
Сэтгэгдэл ( 0 )