Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.06.02) болж, дараах үүрэг, чиглэлийг өглөө.
- 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )