Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос өнөөдөр (2021.06.02) нийслэлийн Прокурорын газарт ШААРДЛАГА хүргүүллээ.
Шаардлагад,
"Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгч, хууль, цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал танаа.
МҮБХ-ноос таны нэр дээр 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурал болж өндөрлөлөө. "Их Эе" хурлаас Авлигатай тэмцэх газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гаргаж өгөхийг шаардан, гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна.
Жич: "Их Эе" хуралд оролцож, шаардлага хүргүүлж байгаа 187 төлөөлөгчийн гарын үсгийг хавсаргав.
Таныг хүндэтгэсэн ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ" гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
bohiin hobo dopinge har tamihnii hun zodog deerem hiideg holboo ,iimees MGL chiid bohiig hudleh heregui harin uralgiinhan saihan tsetgeltei hund bolon niigemd ulgereldeg saihan humuus shu.
ta nar niigemd heregtei humuus bis baraldahgui baisan ch bolno.dan hulih hudal yarina niigmiin buh bolohgui zuil bugs blaag shu.\n\n\n\n
Энэ бөхийн холбоо одоо болимоор юм аа ажил үүрэг ээ мэдэхгүй бүхэл бүтэн 20 30 н жил жахуурсан юм хийж байхын