Аугаа их яруу найрагч А.С Пушкины мэндэлсний 222 жилийн ой, Олон улсын Орос хэлний өдрийг угтан Улаанбаатар дахь Русский Дом өнөөдөр “Орос хэлний өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Олон улсын Орос хэлний өдрийг 2010 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв) нь өнөөдрийн байдлаар Монгол орон даяар орос хэл, соёлын нийт 36 төвийг байгуулжээ.
Жил бүрийн энэ өдрийг Олон улсын орос хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ 2010 оны хоёрдугаар сард гаргасан байна. НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох орос хэлээр дэлхийн 273 сая хүн ярьдаг гэсэн судалгаа гарчээ.
Өдөрлөгт хот, хөдөөгийн ЕБС-иудын орос хэл судлаач багш, сурагч нийлсэн 200 гаруй зочин цахимаар оролцох аж. Харин хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн зочид оролцоно.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Русский Дом-ын захирал Амгалан Базархандаевын онцолсноор РЦНК-гийн үйл ажиллагаа орос хэл, соёлыг монгол түмэнд түгээн дэлгэрүүлэхэд хэзээд чиглэгддэг байна.
Сэтгэгдэл ( 0 )