“Орос хэл-аугаа утга зохиолын хэл” арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

“Орос соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй” төслийн хүрээнд зохион байгуулагдах “Орос хэл-аугаа утга зохиолын хэл” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Арга хэмжээ арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болно.

“Орос соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй” төсөл нь ОХУ-ын Гэгээрлийн яамны даалгаварт ажил аж. Боловсролын төслүүд хэрэгжүүлэх, тэр дундаа олон улсын төсөл хөтөлбөрийн хур туршлага бүхий Насан туршийн боловсролын хүрээлэн энэхүү төслийг дагнан хэрэгжүүлэгч нь юм.

Арга хэмжээний хөтөлбөрт:

• Лекц “Үгсийн сан судлалд креолжуулсан эхтэй ажиллах арга зүй”

• Бага хурал “Хэл бол бүхэл бүтэн үеийн зууны хөдөлмөр” (В.И.Далийн мэндэлсний 220 жилийн ойд): орос хэлний үгсийн сантай ажиллах арга зүйн зөвлөмжүүд

• Бага хурал «Оюунаар ойлгошгүй Орос орон»: хэл, яриа, соёл»

• Мастер-класс “Орос үндэстний эрдэнэсийн сан” (Третьяковын галарей байгуулагдсаны 165 жилийн ойд): үгсийн сан-дүрмийн материалтай ажиллах арга  

Арга хэмжээ цахим хэлбэрээр явагдах бөгөөд оролцогч тус бүрт гэрчилгээ олгох аж.

Оролцогчдын цахим бүртгэл http://www.ruslearn.ru сайтад хийгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top