Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор хаагдаад байгаа билээ.
Сурталчилгаа явагдсан 14 хоногийн хугацаанд сонгууль болон нэр дэвшигч нартай холбоотой нийт 41 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Эдгээрээс 17 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлээд байгаа ба бусад зөрчлийг шалгаж байгаа аж. Нийт зөрчлийн дийлэнх нь цахим орчинд бусдын нэр төрд халдсан, хуурамч хаягнаас худал мэдээлэл тараасан гэх зөрчил байжээ.
Сэтгэгдэл ( 0 )