“Unleash hacks” зохион байгуулагдана

2021 оны 06 сарын 10

“Unleash hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг инновацын хакатон хөтөлбөр юм.

2021 онд Монгол Улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 орны нэгээр шалгараад байгаа. Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, шинэлэг шийдлүүдийг гаргахаар энэ жил “Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд анх удаа зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шинэ санаа, шилдэг инновацыг нэвтрүүлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар тус хөтөлбөрийг дэмжин хамтран зохион байгуулахаар боллоо. 

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “UNLEASH Hacks Mongolia” фэйсбүүк хуудсаар аваарай.

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top