Ройтерс: АН, МАН хоёулаа ардчиллыг доройтуулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээллийг Олон улсын мэдээллийн агентлагууд хэрхэн мэдээлж буйг тоймлон хүргэж байна.


РОЙТЕРС: Монгол Улс  ардчилсан замаар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Энэ удаагийн сонгууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдохоор болсноороо онцлог.  Үндсэн хуульд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон юм. Тус улсын Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байна. Харин  Ардчилсан нам Баттулгын оронд Содномзундуйн Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд буй. Монгол Улсад сүүлийн үед “КОВИД-19”-ийн халдварын тохиолдлын тоо тасралтгүй өсөж, нийт нас баралт 325-д хүрсэн. Цар тахлаас үүдэлтэйгээр сонгуулийн сурталчилгаа төдийлөн идэвхтэй бус байгаа юм. Хэдийгээр бизнесмэн, бөх Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон ч ард түмний дунд нэр хүндтэй хэвээр байгаа юм. Ардчилсан намын энэ жилийн сонгуулийн сурталчилгааны уриа нь "Дарангуйлалгүй Монгол" гэсэн үг бөгөөд нэр дэвшигч Эрдэнэ Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “МАН ялалт байгуулбал Монгол Улс нэг намын засаглал руу шилжих болно” гэдгийг онцолсон. АН, МАН бол Монголын хамгийн том нам бөгөөд 30 жилийн түүхтэй Монголын ардчиллыг доройтуулж байгаа хэмээн нэг нэгнийгээ буруутгадаг. Монголд зөвлөх үйлчилгээ явуулдаг "Сант Марал" сангийн улс төрийн шинжээч, Сумати "Хоёр нам хоёулаа ардчиллыг доройтуулж байгаа” хэмээжээ. Тэрбээр МАН-ыг ялалт байгуулна гэж  таамаглаж буйгаа тодотгоод  “Ардчилсан нам ямар ч сурталчилгаа хийхгүй байна. Харин Энхбатын хувьд хүчирхэг МАН-ын тогтолцооны эсрэг түүнд боломж маш бага байна" гэжээ.

АССОШИЭЙТЕД ПРЕСС: Монголын зургаа дахь Ерөнхийлөгч хэн бэ?

Гуравхан сая хүн амтай далайд гарцгүй өргөн уудам нутагтай Монгол Улс “КОВИД-19”-ийн  хязгаарлалт дунд  Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Гурван нэр дэвшигчийн аль нэг нь 1992 онд коммунизмаас ардчилалд тайван замаар шилжсэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болох юм. Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн дагуу хоёр дахь удаагаа нэр дэвших боломжгүй болсноор  МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Хүрэлсүхийн хамгийн хүчтэй өрсөлдөгч  нь Ардчилсан намаас нэр дэвшиж буй Содномзундуйн Эрдэнэ.

Харин гурав дахь нэр дэвшигч нь Хөдөлмөрийн үндэсний намын дарга Дангаасүрэнгийн Энхбат юм.  Энхбат нь санал хураалт эхлэхээс  гурав хоногийн өмнө “КОВИД-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.    Халдварын тохиолдол өссөнтэй холбоотойгоор олон нийтийн цугларалтыг хязгаарласан нь сурталчилгааны ажлыг эрс багасгасан тул нэр дэвшигчид сурталчилгаагаа цахим хэлбэрээр явуулахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн халдварын 1000 гаруй тохиолдол Монголд бүртгэгдсэн тул сурталчилгааны ажлыг ням гарагаас эхлэн зогсоосон. Цар тахлын улмаас Монгол Улсын  “өвчтэй” байгаа эдийн засаг хямралд ороод байгаа бөгөөд одоогоор халдварын 69.022 тохиолдол бүртгэгдэж, 324 хүн нас бараад байна. Монгол Улсын  нүүрс, зэс зэрэг гол бүтээгдэхүүний экспортын тасалдал нь эдийн засагт нь хүндхэн тусаж, чирэгдэл учруулж байна.

СИНЬХУА: Цар тахлын үеийн Ерөнхийлөгчийн сонгууль

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам Монгол Улсад “Ковид-19”-ийн халдварын тохиолдол  хурдацтай нэмэгдсээр байв. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат эхнэр, хамгаалагчийн хамтаар  халдвар аваад байгаа юм. Хэдийгээр хөрш орон болох Оростой харьцуулахад Монголд дархлаажуулалтын хувь  өндөр байгаа ч халдварын тохиолдлын тоо буурах шинжгүй байна. Энэ сарын эхээр гэхэд тус улсын  55-аас дээш насны хүмүүсийн 95 гаруй хувь, 18-34 насныхны  83 хувь нь вакцинд хамрагджээ. Монголд Ардын болон Ардчилсан гэсэн хоёр гол нам бий. Тэд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиудад ээлжлэн ялалт байгуулсаар ирсэн. Засгийн газрыг парламентад олонх болсон намын хүн тэргүүлнэ. Сүүлийн хоёр удаагийн парламентын сонгуульд Ардын нам үнэмлэхүй олонхын саналаар ялалт байгуулсан. Ингээд Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй, Ардын нам Ерөнхий сайдтай болоод байв. Харин 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн хязгаарласан юм. Хамгийн том өөрчлөлт нь тус улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай  нэг л удаа сонгогдохоор болсон явдал байлаа. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ шийдвэрийг өөрчлөх гэж үзсэн ч 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч дахин сонгогдохыг хориглосон шийдвэр гаргасан юм. Сонгуульд парламентад төлөөлөлтэй гурван намын нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд гол өрсөлдөгч нь Ухнаагийн Хүрэлсүх гэж үзэж ажиглагчид үзэж байна. Хүрэлсүх бол Ардын намын дарга бөгөөд энэ нам 1921 онд Сүхбаатар болон түүний хамтран зүтгэгчид Хиагтад байгуулсан Ардын намын залгамжлагч юм.  Монголын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг Орост хийсэн айчлалаа чухамхүү Хиагтаас эхэлсэн нь санаандгүй хэрэг биш. Тэрбээр Хияагтад Сүхбаатарын музейгээр зочилж, хөшөөнд нь цэцэг өргөн, Орос-Монголын найрамдлын музейн удирдлагад бэлэг гардуулсан юм. Энэ музей Монгол ардын намын үүсгэн байгуулах анхны хурал болсон байранд байрладаг. Ардын намын нэр дэвшигч эхний шатаар ялалт байгуулна гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна.

Гэхдээ түүний хоёр өрсөлдөгч нь хоёр дахь шатны сонгууль болно гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа юм. Сонголтгүй болсонд бухимдсан сонгогчид хэний ч нэрийг дугуйлалгүй өнгөрөөснөөр дахин сонгууль болохыг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(94.214.181.162) 2021 оны 06 сарын 11

Монголын ардчилалыг мэнгэт Нямдорж гэдэг хүн жинхэнэ утгаар нь булшилдаг хорлон сүйтгэгч. Одоогийн еөк пххдгар бас маш том хорлон сүйтгэл хийлээ тэр мэнгэттэй өвөртөө орж. Жинхэнэ МАНАН ХОНГИЛ ЧИНЬ АН МАНын увс бүлэглэл. Тэд орос хятадтай нийлж монгол хүнийг хужаа хулгайч болгон зайлуулдаг өмхий зандалчид. Тэр офшор мовшор бол монгол хүнийг алах дүүжлүүр.

0  |  0
kkk(212.239.187.106) 2021 оны 06 сарын 13

Эрлийз харь сэтгэлтнууд ялагдаж жинхэнэ Монгол ялсан сонгууль боллоо Мянга гоншигноод нэмэргуй дээ Монголыг суйруулж байгаа харь санаатнуудаа

0  |  1
иргэн(202.9.46.106) 2021 оны 06 сарын 10

сонгууль жүжиг байлаа даа

0  |  0
Top