Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна. Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байгаа юм.
2021 онд нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга баригдсанаар 6400 суудал шинээр нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
Сэтгэгдэл ( 0 )