Сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн хэмжээнд коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан АОК, Шуурхай штаб яаралтай хурал зарлалаа. Хурлаар цаашид авах арга хэмжээний тухай болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, УОК-т хүсэлт хүргүүлэв.
Мөн ногоон бүс байсан сумдад сул эерэг тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьталын маршрут тэмдэглэгдсэн тул аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг чангаруулж орох гарах хөдөлгөөн хаах тухай хурлаар хэлэлцлээ.
УОК-ийн шийдвэрийн дагуу вакцины хоёр тунд хамрагдсан иргэд хот хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа хэдий ч хувь хүний эрүүл мэнд дархлаанаас хамааран вакцины давтан тунтай иргэдээс вирусийн халдвар бүртгэгдэж байна. АОК-ийн Шуурхай штаб ирэх Даваа гаригт дахин хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн цаашид халдварын тохиолдол буурахгүй, нөхцөл байдал хүндэрвэл 06-р сарын 14-ний өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох тухай шийдвэрийг гаргана гэв.
Түүнчлэн АОК-оос Архангай аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй байх тухай албан хүсэлтийг УОК-т хүргүүлэхээр боллоо. Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт байнга хэрэглэн, хүн хоорондын зайгаа баримтлахыг АОК, мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хорихоос өөр аргагуй л юм шиг байна даа
Estoi gai yum aa songuuli gej kovidoo aldchihaad ard irged horiond orood zolioslogdchih yum daa bolimoor bna shuu
Хужаа вакцин