Сайн дурын шинжилгээ авах цэгүүд ТӨЛБӨРТЭЙ болно гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 12

Манай улсад коронавирус бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт тасралтгүй нэмэгдсээр байна. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илрэх нь нэмэгдэж буйг албаныхан мэдээлсэн. Жишээ нь, өчигдрийн байдлаар  10 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1460 шинэ тохиолдол бүртгэгдэв. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 70482 болж байна. Мөн өчигдөр ковидын улмаас 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл түглээ. Ингэснээр  Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 334 боллоо.

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр иргэдийн зүгээс “КОВИД-19”-ийн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой санал гомдлыг ихээр илэрхийлэх болсон. Тэгвэл өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа дараах мэдээллийг хэвлэлд өгөв.


 

-Халдвар авсан иргэд ямар тохиолдолд гэрээр эмчлүүлж  байгаа вэ?

-Дүүрэг бүрийн тандалтын баг батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг дүгнэсний үндсэн дээр гэрээр аль эсвэл эмнэлэгт эмчлэх үү гэдгийг шийддэг. Халдварын эсрэг эмчилгээг олон нийтэд нарийн зарлаж болохгүй байх. Учир нь тухайн хүнд уг эмчилгээ таарах, таарахгүйгээс эхлүүлээд биеийн байдлын хүнд, хөнгөнөөс шалтгаалан эмч өөрийн биеэр үзэж байж тохирох эмчилгээг нь хэлж өгөх боломжтой. Дархлаа дэмжих эм, витаминыг зөвлөж болно. Харин вирусийн эсрэг эмчилгээг шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээтэй хавсарч хийж байгаа учраас олон нийтэд нарийн зарлах боломжгүй.

-Иргэд халдвар авснаа мэдээд эмнэлэгт хандаж байгаа ч өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг нь тоохгүй, утсаа авахгүй, ирж үзэхгүй байгаа гэцгээж байна. Мэдээж, ачаалал ихтэй байгааг ойлгож байна. Гэхдээ энэ тал дээр онцгой анхаарч байгаа юу?

-Дүүрэг бүрт ачаалал их байгаа. Зарим дүүргийн тандалтын баг ачааллаасаа шалтгаалан өдөртөө багтаж өвчтөнүүдийг үзэж амжихгүй байна. Иргэдийн зүгээс шинжилгээний хариу эерэг гарсан байхад ирж үзэхгүй байна гэсэн гомдол гаргаж байгаа Үүнийг судалж үзэхэд, зарим иргэд маань хувийн лабораториудад шинжилгээ өгөх болсон.

Хувийн эмнэлгүүд эерэг гарсан шинжилгээний хариуг пос машинаар уншуулж нэгдсэн системд оруулаагүйгээс иргэний мэдээлэл орж ирэхгүй, удаашрах тохиолдол гарч байгаа юм. Иймээс шинжилгээ авч буй хувийн эмнэлгийн лабораториудад тодорхой шаардлага, мэдээллийг хүргүүлж байгаа. Түүнчлэн эмнэлгийн байгууллагын хүн хүчний хүрэлцээ дутах нь ч байна.

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст эмийн багц хүрэлцэхгүй, дууссан гэж өрхийн эмнэлгүүд хэлж байгаа гэх. Эмийн багцыг хүртээмжтэй олгох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? 

-Халдварын эхний үед эмийн багцыг гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгдөг байсан. Харин одоогоор эмийн багцыг бус шаардлагатай эмүүдийг өгч байна.  Зарим өрхийн эмнэлгүүд маань өөрсдийн санаачилгаар эмийн багц бэлдэж өгч буй тохиолдол байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс вирусний эсрэг эмээр хангаж байгаа. Тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сар хүртэлх хугацаанд 100 мянган таблетк вирусний эсрэг эмийг дүүргүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан. Түүнчлэн Монгол эмийн багцыг цуг тарааж байгаа. ЭМЯ-ны зүгээс вирусний эсрэг эмийг боломжоороо хангаж ажиллаж байна.

-Нийслэлд зургаан цэгт “КОВИД-19” илрүүлэх шинжилгээг авч байгаа. Гэхдээ иргэдийн зүгээс шинжилгээний цэгүүдийн ачаалал их байна. Цаашид шинжилгээг төлбөртэй болгох талаар асуудал яригдаж байгаа гэсэн үү?

-Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургаадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй байх.

-Эмнэлгээс гарсны дараа хаана хяналтад орох вэ?

-Эмнэлгээс гарсан хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хянах ёстой. Хэрвээ эмнэлгээс гарсны дараа ямар нэгэн зовуурь, шаналгаа байгаа бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.21.85) 2021 оны 06 сарын 14

Сайн дурын шинжилгээ ч үнэгүй байхад яадийн. Ковидод зориулсан хандив хангалттай цугларч баймаар юм.

0  |  0
Ydam(202.21.108.27) 2021 оны 06 сарын 13

Orhiin emch nar Cain ajillaj baigaa harin duurgiin emnelgiin emch nar gej neg ih tom zantai humuuc baigaag neg bish irgen yarij baigaag heleh heregtei ene bol Han- Yyl duurgiin Eruul mendiin toviin emch nariin za avir haritsaatai holbootoi tsaashid ner tstsohon yarih bolnoo

0  |  0
Иргэн(64.119.23.107) 2021 оны 06 сарын 12

Вирус устгагч гээд карт зүүгээд байсан академич Нямдаваа гуай тэр картныхаа талаар албан ёсоор тайлбар хийх хэрэгтэй. Оном сангийн Наранбаатарын яриаг иргэд бас үзээрэй. Хэрвээ Наранбаатар докторын ярьж байгаа нь үнэн бол Академич Та ард түмнээ зүгээр л мөнгө гэж хараад байна уу? Тэр картыг нь Таны хүү эмч Наранбаатарын компани оруулж ирдэг гэнэ. Өвчин хүртэл та бүхэнд мөнгө олох арга болж харагдаад байгаа юм уу?

0  |  0
00(175.223.35.203) 2021 оны 06 сарын 12

Ард түмэн маш хэцүү байхад битгий даапаалаад байгаарай төлбөрөө төлөөд шинжилгээ хийлгэх хүн байхгүй\nУлам өвчнийг сэдрээгээд ард түмэнээ бөөнөөр нь алах нуц хувалц ааааааа

0  |  0
00(175.223.35.203) 2021 оны 06 сарын 12

Ард түмэн маш хэцүү байхад битгий даапаалаад байгаарай төлбөрөө төлөөд шинжилгээ хийлгэх хүн байхгүй\nУлам өвчнийг сэдрээгээд ард түмэнээ бөөнөөр нь алах нуц хувалц ааааааа

0  |  0
Zochin(213.134.18.242) 2021 оны 06 сарын 12

Chamaig ene UVCHNUUR UHEESEI gej HUSII

0  |  0
ZOCHIN(213.134.18.242) 2021 оны 06 сарын 12

CHAMAIG ENE UVCHUUR UHEESEI HEJ HELII. TUN UDAHGUI UHEH BOLNOO.

0  |  0
Top