АРХАНГАЙ: Сум, хот хооронд зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хориглолоо

2021 оны 06 сарын 14
Архангай аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб өнөөдөр /2021.06.14/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Үүнд:
 
1. Аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, одонгийн найр болон овооны наадам, хурим, хүүхдийн үс, баяр наадам хийх, Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх, сургалт зохион байгуулах соёл, урлагийн уралдаан тэмцээн, баар, ресторан, караоке, хүүхдийн тоглоомын газар, рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа, аялал, зугаалга хийх, нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов.
 
2. Аймаг, сум, хот хооронд тээврийн хэрэгсэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон, хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийх.
 
3. Дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов.
 
4.Олон нийтийг хамарсан, хүн олноор төвлөрсөн арга хэмжээ, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт, баяр ёслол тэмдэглэх, аялал зугаалга зохион байгуулахгүй байхыг аж ахуй нэгж байгууллагын дарга, захирал, удирдлага болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
5. Халдварын голомттой бүсээс хүндэтгэн үзэх, зөвшөөрөгдсөн шалтгаанаар хот, орон нутгаас ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг нийт иргэдэд үүрэг болгов.
 
6. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyungerel(202.126.90.12) 2021 оны 06 сарын 16

5aas deesh hvn tsuglj bolhgvi gsn tsuglaj tolglool bas hajuugaar ni uugd bna arhi sogtuurulh zviliig horigloogvi ymuu

1  |  0
B(202.126.89.235) 2021 оны 06 сарын 17

2 tun yah gej hiilgsen bolj taarh nu humuuse huja hor

2  |  0
sodoo(202.55.188.83) 2021 оны 06 сарын 15

zuw

1  |  1
Ziw(202.126.90.133) 2021 оны 06 сарын 15

Zow\n\n

0  |  0
Иргэн(66.181.169.70) 2021 оны 06 сарын 15

Золжаргал дарга арай дэндүү юмаа. Дурак

0  |  0
M(122.201.24.100) 2021 оны 06 сарын 15

энэ нөхөр аймагаа мэднэ биз улсын ерөнхий трасс зам баруун тийш явах урсгалыг хаах эрхгүй баймаар юм

0  |  0
M(202.126.89.181) 2021 оны 06 сарын 15

Medegdehgui tulgaj heleed.baihiin

1  |  0
Ts(202.126.89.181) 2021 оны 06 сарын 14

Uu balai yumaa huuhduud agaar salting gargahgui tulgasan horio taviad hed honogiin umnu helehgui 14honogiin umnuus medegdej baij horino geed baisan dandaa hudlaa yrij baihiin\n

0  |  0
Muhktamur(192.82.83.217) 2021 оны 06 сарын 14

Наадам болох юм уу болохгүй ажлаа бодьё

0  |  0
Purevee(66.181.161.39) 2021 оны 06 сарын 16

Xot xoorondiin awtobus bas yawahgvi gsn vgvv

2  |  0
Tsooom(66.181.161.36) 2021 оны 06 сарын 16

Niregsen hoino hashigraw gehcheer songiulaal bolchih bsn ym zasag darga mash muu ajilj odon shagnal gj baahan kovid taraachd etsesd ni ard irgde hirij tsagdaj bhdaa icheechee ta nar

2  |  0
Балай(202.126.88.144) 2021 оны 06 сарын 15

Зөв.

2  |  1
Top