Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр согтуурсан иргэн автомашины арын тээшнээс буу гаргаж, гудамжинд гурван удаа буудсан гэх мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт үйлчлүүлж байсан иргэд хоорондоо маргалдан, буу гаргаж, нэгнээ сүрдүүлсэн байдаг.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба 29 настай эрэгтэйг эрүүлжүүлж, хэргийн газраас үрлэн сумтай буу хураан авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэжигтэн этгээдийн тухайд өмнө нь зөрчлийн хэрэгт удаа дараа холбогдож байсан гэх ба тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн этгээд байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
haanaas iim debil yumnuud gardag bndaa.hashardaggyi handaggyi yum bol tultal ni hashraagaad ug.jinhene buu bsn bol naad ergyy chin siihgyi l buudna.daraa ni arhinaas bolloo oilogloo urshuuguuch geel goshnogo tsarailana
Монгол улсад хууль дүрэм гэж алга эрээ цээр ч гэж юм алга танил талтай томчууд нь бол яаж ийж байгаад аргалчихдаг зүгээр нэг бор зүрхээрээ явж байгаа ард иргэд нь хууль дүрэм бол үнэхээр чанга энэ мэтчилэн харагдаж байна шүү дээ зүгээр тоглоомон буу гэнээ чааваас даа цагдаан ч гэж цагдаа таарсан новшнууд жинхэнэ бууг зүгээр тоглоомон буу гэнээ үнэхээр монголын хуулийг өрөвдмөөр юм даа
Шцдарга цагдаа алга. Тоглоомон буу болгочихдог
Жирийн иргэний хувьд байлдааны зэвсэг гэж тодорхойлогдсон бол энэ нь бүдүүн даргын хүүхдийн хувьд тоглоомын ангилалд багтдаг.
Яахаараа энэ сэлэм, буу гаргаж танхайрсан этгээдүүдийг бариад шалгахаар нөгөө зэвсэг нь МОДОН СЭЛЭМ, ТОГЛООМОН БУУ болоод хувирчихдаг юм бол оо