ТҮР ХОРОО: Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Яг одоо /2021.04.15/ Түр хорооны гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан иргэдийн тоо 79,959 болсон байна. Үүнээс 57822 нь эдгэрчээ. Улсын хэмжээнд 221 байранд нийт 9640 гаруй иргэн тусгаарлагдаж, эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын 18-аас дээш насны 962,050 иргэн вакцины хоёр тундаа хамрагдсан байна. Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэр гаргаж, ажиллаж байна. Хамгийн сүүлд аймаг, орон нутгийн Засаг дарга нар хэсэгчилж, шаардлагатай тохиолдолд бүхэлд нь хөл хорих эрхийг нь өгсөн. Халдварын нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа дэглэм сулруулж, аж ахуйн нэгжээ дэмжих, эдийн засгаа урагшлуулах үүднээс хөл хориог сулруулсан хэдий ч халдвар эрс нэмэгдэж байна. Урт хугацаанд тархсан вирусний шинэ төрөл нь дахин халдвар дэгдэх үндэслэл болж байна. Мутацийн бусад хэлбэрийн ижил төстэй хувилбарууд эрчимтэй тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байна" хэмээн ярилаа. 

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвараар 372 хүн нас бараад байна. Тавдугаар сарын 13-наас хойш гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралтын найман хувийг гэрийн нас баралт эзэлж байна. Өнөөдрөөс эхлэн явуулын 40 автобус ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 4455 ор дэлгэсэн. Одоогоор 4756 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1,884,279 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан. Харин хоёрдугаар тундаа 1,599,857 иргэн хамрагдаад байна. Манай улс вакцинжуулалтаараа 10-т жагсаж байна. Харин вакцинжуулалтын хувиар гуравт жагсаж байна. Нийт халдвар авсан иргэдийн 9.2 хувь нь хоёр тунгаа хийлгэсэн иргэд байна. Хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлж байна. Манай улс 16-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Дэлхий нийтэд гурав дахь тунгийн асуудал яригдаж байна. Халдварын эсрэг эм, тарианы худалдан авалтыг хийж, нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийт 80 мянган PCR шинжилгээний нөөцтэй байгаа. Хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц хоёр сарынх байна. Халдварын дараах хариу арга хэмжээний зөвлөмжийг тогтмол гаргаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн тундаа хамрагдтал хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна. Иргэн бүр халдвар, хамгаалалтын дэглэмээ сахих нь чухал. Шаардлагатай бол Зөрчлийн хуулиар торгох зөвлөмж хүргүүлж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Гурван асуулт байна. Спутник вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд хоёр дахь тунгаа хэзээ хийлгэх вэ. Хүүхдүүд халдвар аваад эхэллээ, тэднийг яах вэ. Та нар нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Халдвар ийм дээрээ тулсан шалтгаанаа юу гэж харж байна вэ. Вакцины бодлогоо гаргаагүй. Хэн ч дуугараагүй. Өвчний, үхлээрээ нэгдүгээрт орлоо. Дараа нь вакцин хийлгэсэн нөхөд нь суларсан. Ерөнхийлөгчийн сонгууль. С.Ганбаатар гишүүн бид хоёрыг Эрдэнэтэд очиж уулзалт хийх гэхээр явуулаагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх гишүүд л явсан. Эдгээр зүйл бол халдвар тархах үндэслэл болсон гэж бодож байна" гэх асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.

Үүнд, Шадар сайд С.Амарсайхан "Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөл байдал үүссэн. Эмнэлэг, зориулатын эрүүл мэндийн эмчилгээний орчинд 4000 гаруй хүн эмчлэгдэж байна. Гэрээр тусгаарлан эмчлэх журмыг шинэчилсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд гэрээр эмчлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Цаашид халдвар нэмэгдсэн тохиолдолд эмнэлгийн ачаалал илүү хүнд нөхцөл байдалд орно. Дархлаажуулатын ажил бүрэн дуусаагүй. Дархлаа бүрэн тогтоогүй байгаа учраас халдвар хамгаалалтын дэглэмээ хатуу сахих хэрэгтэй. Вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг байнга сануулж байна. Олон улсын жишгээр 12-17 насны хүүхдээ энэ долоо хоногоос эхэлж халдваргүйжүүлнэ, сайн дурын үндэс дээр хийнэ" гэх хариултыг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shydraga irgen (178.209.131.155) 2021 оны 06 сарын 16

Byy khiileg Khyatad vakzen osoltoi shyy .

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 16

Khervee Khyatyyd khiij ikhelekh uym bol byged shyyd daind beldene shyy negiigee yzeltsenee .Odoo byr khoich yetei ni ystagakh ni alaltsanaa za.Mongolchyyd tiimch teneg bushn shyy alatsanaa za.Mongoliig Khyatadyytai niilj khayadan gej baikhgyi shyy .

0  |  0
Deemaa(202.126.88.50) 2021 оны 06 сарын 15

119 ruu zalgaad 1 operator ni 4 sariin daraa 16 hureh huuhded hiine geheer ni mongol solongos kollej deer ochson chini 16 hureegui huuhded hiihgui gehiin. Dahiad 119 ruu zalgasan chini uur 1 operator 18-19 nastaid hiij bgaa gehiin. Duurtsen ajlaa meddeggui humuus bh yumaa. Iim hudlaa post buu oruul.

0  |  1
zochin(103.11.195.2) 2021 оны 06 сарын 15

16-17 настай хүүхэд хийж эхлээгүй л байна.Худлаа яриад байх юм.

0  |  0
Top