Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд 2021 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж тайлангийн хурлаа өнөөдөр /2021.06.17/ хийж байна.
Хурлын үеэр хэлтсүүд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлангаа танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх, сайжруулах, анхаарах шаардлагатай ажил болон тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлын явцыг хэлэлцлээ.
Сэтгэгдэл ( 0 )