Цар тахлын үед дэлхий нийтээр хүмүүс ихэнхдээ гэртээ сууж цахимаар ажилласан. Тэгэхээр биед эвтэйхэн чөлөөт хувцсыг эрхэмлэх болжээ-
“Хувцас бурхан, бие чөтгөр” гэдэг. Хувцас гэдэг дотоод сэтгэлийн илэрхийлэл ч гэж хэлж болно. Тэгвэл хувцас загвар зохион бүтээгчдийн дотоод сэтгэл ямар байдаг бол. Тэд мөнхийн эрэл хайгуулчид байдаг. “Dew” брэндийн үүсгэн байгуулагч Л.Зул нь хөдөлмөрч, бүтээлч, дайчин чанараараа авьяас чадвараа өнгөлж яваа бүсгүй. “Mонгол HD” телевизийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн зочин хөтлөгч Л.Зул өнөөгийн загварын чиг хандлагын талаар юу гэж хэлэв.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Би Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн сургуулийг 10 жилийн өмнө артист дизайнер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Өвөрмонголын Ордос хотод мэргэжлээрээ ажиллаж байгаад дараа нь “Говь” кашмерт дизайнераар ажиллаж байсан. Хилийн дээс алхаж дэлхийн загварын чиг хандлагаас суралцаж, туршлага судлахаар Герман улсад мэргэжил дээшлүүлэх дадлага хийгээд ирлээ. Энэ мэргэжлээрээ 10 жил тууштай ажиллаж байна даа.
-Монголдоо ирээд ажиллахад ямар бэрхшээл тулгарсан бэ, гадаад улсаас ямар туршлага хуримтлуулж ирэв?
-Гадаадын компанид ажиллаж байхад чи энэ ажлыг хийх ёстой гэсэн бол тэрийгээ л хийдэг. Юу хийх нь тодорхой системтэй байдаг. Монголд ирээд ажиллахад систем нь тодорхойгүй, нэг ажилдаа төвлөрч ажиллахад амаргүй байсан. Учир нь манай улс харьцангуй хөгжиж буй улс болохоор олон зүйлд санаа тавих шаардлага гардаг. Тэгэхээр ажлын үр дүн бага байдаг. Сурсан хамгийн том туршлага гэвэл тэдний нягт нямбай хандлагаас суралцаж чадсан. Гэхдээ сүүлийн үед бидний мэргэжил эрэлттэй, залуусын мэдрэмж өөр болж байгаа нь сайн хэрэг шүү.
-Дизайнер мэргэжлээ нэг өгүүлбэрээр илэрхийлвэл?
-Дизайн гэдэг авьяас мэдрэмж, төвлөрөл, бүтээлч сэтгэлгээний хослол юм.
-"Мода Монголоор дуусдаг" гээд байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Цахим орчин хөгжөөгүй үеийн хоцрогдмол үг хэллэг л дээ. Дэлхийн загварын чиг хандлага мөнхөд эргэж байдаг циклтэй. Магадгүй баруунд моданд ороод давлагаалсан загвар Монголд дараа жил нь дэлгэрдэг байх жишээний. Одоо бол манайхан дэлхий дахинтай хөл нийлүүлж алхаж байгаа учраас загварын чиг хандлагатай мөр зэрэгцэж чадаж байгаа гэж хардаг шүү.
-Загварын чиг хандлагыг стилистүүд тодорхойлж байна уу, эсвэл байнга үздэг кино, дуу хөгжим зэргээс үүдсэн урлаг соёлын нөлөө байна уу?
-Барууны орнуудад загварын трэндийг нэртэй брэндүүдийн загварын шоунаас үлгэрлэж санаа авч тайзны хувцсыг өдөр тутмын болгож зохион бүтээдэг юм байна лээ. Тэдний гаргасан загваруудад голлох өнгө, зонхилох загвараас тухайн жилдээ ноёлох загварыг тодорхойлдог. Мөн тухайн цаг үед хамгийн их хандалт авч буй кино, дуу, бүжиг, жүжиг гээд урлаг соёлын нөлөө ч бий л дээ.
-60, 70-аад оны үед өмсөж байсан хувцас загвар эргээд тренд болдог шүү дээ. Энэ нь стилистүүдийн шийдэл гэж ойлгож болох уу?
-Хувцас загварын ертөнц жил жилээр, сар сараар шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Шинэчлэгдэхдээ хуучин цаг үеийн загварыг хадгалж, шинэ загварыг шингээж өөрчлөгддөг. Жишээ нь, энэ жилийн хувьд 70, 80-аад оны үеийн сул загвартай, томдсон юм шиг хувцас дэлгэрч байна. Бүсгүйчүүд эр хүнийх юм шиг сул пиджак, өргөн өмд өмсдөг болсныг анзаарсан байх.
-Тэгэхээр энэ оны загварын чиг хандлагын талаар дэлгэрүүлээд яривал ямар ямар загварын хувцас ноёлох вэ?
-2021 он бол mixer fashion буюу хоёр өөр төрлийн хувцсыг хослуулж өмсөх чиг хандлагатай байна. Энэ нь цар тахлаас улбаатай. Цар тахлын үед дэлхий нийтээр хүмүүс ихэнхдээ гэртээ office сууж цахимаар ажилласан. Тэгэхээр биед эвтэйхэн чөлөөт хувцсыг эрхэмлэж байна гэсэн үг. Жишээ нь, биеийн тамирын өмд доогуураа өмссөн хэр нь дээгүүрээ пиджак өмсөж байна. Албаны хувцас дээгүүрээ өмссөн хэр нь доогуураа кэт, пүүз өмсдөг болж. Эсвэл бэлтгэлийн сул өмдөн дээр өсгийтэй гутал өмсөх, спортын бүх л төрлийн хувцас моданд орж байна. Пола цамц, судалтай хувцас , өргөн хэлхгэр жинсэн өмд, сул өргөн оффис өмд хүмүүст тав тухыг мэдрүүлж байна. Мөн романтик стилийг спорт загвартай холих буюу малгайтай цамцан дээр намирсан гоёлын юбка өмсөх зэргээр эрс тэс хувцсыг хослуулах нь этгээд хэр нь чөлөөт, тэгсэн атлаа эрхэмсэг ганган төрхийг бүрдүүлж байгаа юм. Уйтгартай нэгэн хэвийн хувцаслалтаас татгалзаж санаанд оромгүй хослолыг үзүүлж байна шүү.
-Энэ жилийн загвар дээр ямар ямар элемент моданд орж байгаа вэ?
-Хувцсыг амь оруулж төгс харагдуулдаг зүйл бол загварын жижиг элементүүд байдаг. Энэ жилийн тухайд хувцсыг хайчилсан юм шиг, цоолбортой, тоноглолтой элементүүд моданд орж байгаа. Энэ нь нэг хэв загварт баригдаагүй, чөлөөт сэтгэлгээг илэрхийлсэн хурц тод өнгө, зоримог шийдлээр илэрхийлэгдэж гарч байна. Жишээ нь, диксо стилийн загвар, корсет, бөмбөгөр мөртэй загвар, коршокон малгай, нарийн мөртэй майк, саравчтай малгай, цагаан кэтийг хослуулж өмсөж байгаа нь эрх чөлөөт хэр нь эрхэмсэг мэдрэмжийг төрүүлдэг.
-Өнгөний хувьд ямар өнгө зонхилох вэ?
-Өнгөрсөн жилийн чиг хандлага болох пастет тонтой мент крэм буюу бор шаргал өнгө. Мөн саармаг буюу завсрын өнгө болох үнсэн саарал, хольсон юм шиг ногоон саарал өнгө моданд орж байна. Эдгээрээс гадна тэнгэрийн хөх өнгө, нарны тод шар өнгө, тод ягаан өнгөнүүд дэлгэрч байгаа. Сэтгэл сэргэм эдгээр тод өнгө нь бүх зүйл сайхан болно гэдэг итгэл, баяр баясал, бэлгэдлийг харуулж байгаа юм. Өнгө тэгэхээр хүний сэтгэлд тийм их нөлөөлдөг байх нь. Миний хувьд улаан өнгө бол дайчин, эр хүчтэй өнгө л дөө. Энэ өнгөөр би хамгийн онцгой арга хэмжээн дээр гангардаг. Өдөр тутамд улаан өнгө арай хурц харагддаг тул энэ жилийн тухайд интоорын улаан өнгө зонхилж байгаа юм.
-Манай залуус их загварлаг, ганган, дэгжин болсон шүү дээ. Дизайнер хүний нүдээр хувцаслалт дээр нь зарим нэг алдаа дутагдалтай, хэлмээр зүйл байдаг уу?
-Биеийнхээ онцлогоос шалтгаалж, өөрийнхөө дутагдалтай талыг дарж, давуу талыг тодотгосон хувцас өмсөх хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. Жишээ нь, дээгүүрээ өргөн цээжтэй хэр нь доогуураа туранхай хүн хэт бариу хувцаслах зохимжгүй харагддаг шүү дээ. Тэгэхээр доогуураа сул загварын хувцас өмсөх нь дутагдалтай талаа нууна. Махлаг хүмүүс хэт бариу хувцас өмсөх тийм ч таатай харагддаггүй. Өргөн мөртэй хүмүүс сулдуу загварын хувцас өмсөх нь зүйтэй.
-Хувцаслалт гэдэг дотоод сэтгэлийн илэрхийлэл гэдэгтэй санал нийлэх үү?
-Тийм шүү. Тухайн үедээ өөдрөг, аз жаргалтай байгаа бол өнгөлөг тод өнгийн хувцас өмсөх, зөөлөн намуун хүн бол зөөлөн өнгийн хувцас өмсөх жишээтэй. Магадгүй амьд хөгжим сонсдог хүмүүс хар өнгийг сонгодог шүү дээ. Брэнд дагахаасаа илүү өөрийнхөө өнгө төрхийг илэрхийлж хувцаслах нь илүү тохиромжтой.
-Таны үүсгэн байгуулсан “Dew” брэнд силкэн материалтай байдаг. Яагаад ийм материалыг сонгосон бэ?
-Дэлхий нийт fast fashion буюу хямд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэхийг татгалзаж байна. Яагаад гэвэл, байгальд нэг сая тонн илүүдэл хувцас газар булагддаг. Байгальд шингэдэггүй нелон материалтай хувцас их байдаг учир байгаль экологид маш хортой. Тиймээс дэлхий нийтээр хөвөн зөөлөн, силкэн, тааран, даавуун материалыг онцлоод байна. Силкэн материалыг хүний хоёр дахь арьс гэж ярьдаг.
-Силкээр ямар ямар хувцас хийх боломжтой вэ, түүн дээр юу урлан бүтээж болох вэ?
-Силкэн дээр гараар зурж будаж амь оруулдаг. Силкээр бүх төрлийн хувцас хийж болно. “Dew” брэнд маань 2017 оноос хойш 10-аад загварын коллекц гаргажээ. Үндэсний хэв маягийг харуулсан загварыг орчин үеийн загвар, гар зурагтай хослуулж гаргасан. Мөн гоёлын даашинз, хуримын даашинз урлаж байна. Хуримын даашинз гэхээр нүсэр том цагаан даашинзаар төсөөлөгддөг бол орчин үеийн эмэгтэйчүүд энгийн хэр нь тансаг, торгомсог, торон материалтай, донжтой хэв маягийг чухалчилдаг болсон. Мөн үндэсний дээлийг уран зурагтай, даавууг торготой хослуулж, хослуулж урладаг болсон. Энэ нь залуулаг, загварлаг дэгжин, эрх чөлөөтэй харагдуулдаг л даа.
-Орчин үеийн хэв загвар дээр уран зургийг хослуулах нь нэг талаасаа урлагийн бүтээл мэт санагддаг. Миний анзаарснаар байгалийн үзэсгэлэнг бие дээрээ амилуулж, түүхэн зургуудийг өөр дээрээ тээж яваа нь өвөрмөц юм шиг?
-Тийм шүү. Үндэстэн үндэстний загвар өөрийнхөө соёл, түүх, уламжлалыг мөнхөд тээсээр ирсэн. Даяаршсан ертөнцөд бид үндэсний дээл хувцсаараа ялгарна шүү дээ. Орчин үеийн спорт хувцас өмслөө гэхэд босоо монгол бичгээр нэг үг дээр нь бичсэн байхад тод ялгарч чаддаг. Энэ мэтчилэн жижигхэн чимхлүүр аргаар ч загварыг уламжлалаараа илэрхийлэх боломжтой. Бүсгүйчүүдийн алчуур торгомсог, силкэн атлаа цэцэг, үүлс, салхи гэх мэтчилэн олон төрлийн элментүүдтэй болж хувирсан. Өмнө нь нэг загварын нэг хээтэй байсан үе өөрчлөгджээ. Алчуур дан ганц хүүхнүүдийнх биш эрчүүдийнх болж шилжиж байгаа шүү дээ. Ингэхдээ шийдмэг, зоримог, эрэлхэг зураг, дүрсээр илэрхийлэгдэн өөрчлөгдөж байна.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Хүн төрөлхтөн өмссөн хувцсаа биеийнхээ нэг хэсэг гэж уусган шилжүүлж, мэдэрч, таашааж хувцасладаг болжээ. Хувцас загвар нь урлагийн хэмжээнд төгс боловсронгуй хөгжиж хамгийн эрэлттэй мэргэжил болж байна. Та юу өмсөнө тэр таны тухай хүүрнэн өгүүлнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n
Mundaga busgyid amjilt
” ОФИС ” гэж гадаад үг оруулж бичдэг нь их л муухай харагдуулж байна ..МОНГОЛ САЙХАН ҮГ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ...
Amzilt uusaz bolohgui sain nohortei boln shuu
Сайхаан сайхан