Цагдаагийн алба хаагч иргэнээс бэлэн мөнгө нэхээгүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан, иргэнээс бэлэн мөнгө нэхсэн гэх утгатай мэдээлэл гарч эхэлсэн.

Уг мэдээллийг албаныхнаас тодруулахад “Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б-ийн хамт 2021 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 11.28 цагт тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай Д гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн Д эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна” гэлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад хуульч(202.179.21.195) 2021 оны 06 сарын 21

албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

0  |  0
M.(192.82.81.224) 2021 оны 06 сарын 21

Цагдаа нарын ажлыг хүндрүүлж битгий зовоогоочээ. Тэртээ тэргүй их ачаалалтай ажиллаж бгаашдээ. Иргэний үүргээ л биелүүлчих. Тэгээд л боллоо шдэ.

0  |  0
о(192.82.84.126) 2021 оны 06 сарын 21

биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна”хэрэглэхгүй зохиуцуулж болоогүй юмуу?.сонин л юм.

0  |  1
Top