Хятадад хөрс нурсны улмаас есөн хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 27

Хятадын өмнөд хэсэгт орших Санши аймгийн Дайшиан мужийн  Байюули тосгонд орших төмрийн хүдрийн үйлдвэрийн ойролцоо энэ сарын 26-27-нд шилжих шөнө  хөрсний нуралт үүссэн байна. Бүс нутгийн засаг захиргаанаас ослын талаар мэдээлэл хийсэн бөгөөд хөрсний нуралтын улмаас 9 хүн нас барж, 4 хүн гэмтсэн байна.
Хөрсний нуралт орон нутгийн цагаар 3:00 цагт  болжээ.  Үүний улмаас төмрийн хүдэр олборолож байсан уурхайчид дарагдсан бөгөөд тэднийг гаргаж авахад хүндрэлтэй байгаа гэнэ.  Одоогоор уурхайчдыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд  хөрсний нурангид даруулж нас барсан  уурхайчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь нурангид дарагдсан уурхайчдыг гаргахаар аврах баг ээлжлэн ажиллаж байгаа ч  хаана юу байгаа нь тодорхойгүйн дээр ажиллахад хүндрэлтэй байгаа талаар Синхуа мэдээлээ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top