Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр /2021.06.21/ нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Улаанбаатарт тав, орон нутагт нэг хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.21-ний өдрийн 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.21-ний өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
-2021.06.21-ний өдрийн 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд
Орон нутагт
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Төлөвшөөгүй нийгэмд эрүүл, саруул ухаантан ховорддог юм байна. Бараг бүгд сэтгэцийн гауигтай харагдаж байна.