Иргэн та тусгай хамгаалалттай газар аялахдаа дараах зүйлсийг анхаараарай
- Газар хагалах, мод, зэгс, шагшуурга, ховор эмийн ургамал, цэцэг түүж бэлтгэх зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхгүй байх
- Ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх хөндөх, эвдэж сүйтгэхгүй байх
- Батлагдсан аяллын маршрутын дагуу аялж, өөр зам жим үүсгэхгүй байх
- Зөвшөөрөгдсөн отоглох хоноглох бүсэд буудаллаж, буцахдаа үнс нурмыг гүйцэт унтарсан эсэхийг шалгаж, хог хаягдлаа зориулалтын цэгт хаях
- Та аялах явцдаа хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах болон тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явахгүй байхыг анхаарна уу.
МОНГОЛ ОРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ БОЛОН АН АМЬТАНТАЙ ТАНИЛЦАН, ЗҮЙ ЗОХИСТОЙ АЯЛЖ БУЙ ТАНД БАЯРЛАЛАА
Сэтгэгдэл ( 0 )