Баянхонгор аймаг шинээр ашиглалтад орсон сургуулийн дотуур байрыг 130 ортой эмнэлгийн зориулалтаар бэлтгэлээ.
2021 оны 06-р сарын 22-ны 23:00 цагт аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Эрдэнэмандал ахлах сургуулийн дотуур байранд нэн яаралтайгаар 130 ортой эмнэлэг дэлгэх шийдвэрийг гаргав.
Тус шийдвэрийн дагуу халдвар авсан иргэдийг хүлээн авах, шаардлагатай тоног төхөөрөмжийг яаралтай худалдан авч, байршуулах ажлыг аймгийн Онцгой Комисс, Эрүүл мэндийн алба, Баянхонгор сумын Онцгой Комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран шуурхай зохион байгуулж бэлтгэл ажлыг хангаад байна.
Сэтгэгдэл ( 0 )