Хотын дарга Д.Сумъяабазар ковидоор өвдсөн 1600 гаруй ээжид “Амин дэмийн багц” хүргүүллээ

2021 оны 06 сарын 24

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 21959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1613 жирэмсэн эх ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжид Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих  “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүллээ.

Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлье.

ЭХ ҮРИЙН эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эрхэм дээд, эн тэргүүний зорилго гэдгийг онцгойлон уламжлая. Иймд учран золгох сайн цаг, сайхан үргэлжлэлийн төлөө дархлаагаа дэмжиж, сэтгэлээ хатамжилж, эрүүл энх байх өндөр ерөөлийг өргөе.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувь хүн байгууллага(202.9.40.162) 2021 оны 06 сарын 25

Хувиасаа өгөөгүй бол өөрийнхээ нэрийг биш харин байгууллагын нэрийг л бичих ёстой

0  |  0
Ганаа(64.119.19.123) 2021 оны 06 сарын 24

Худлас шоудаж байхаар наад ажил чинь хороо, өрхийн ажил биз дээ. Бусад ажлаа хийгээч. Хот чинь замбаоаагшй гхүар олголтын чинь буянд цементэн ширэнгэ болчихлоо.

0  |  0
Top