Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.
Дэлхий нийтээр тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны 06 сарын 23 өдрийн байдлаар халдварын нийт 100263 тохиолдол, үүнээс нийслэлд 81150 тохиолдол гарч, эдгээр иргэдийн гэр бүл тусгаарлагдан амьжиргааны төвшин буурч, өрхийн орлогын тасалдал үүсээд байна.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөлгчдийн Хурал нь #Сэтгэлээрээ_эмчилье аяныг санаачлан эхлүүлж Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа зорилтод бүлгийн иргэддээ зориулж эмчилгээний багц өгөхөөр нэг өдрийн цалин болох нийт 3,000,000 /гурван сая төгрөг/-ийг хандивласан байна.
Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж байгаа хэдий ч халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс өрхийн амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд Коронавирусын эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүйгээс өвчний байдлыг хүндрүүлэх, улмаар амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү сайн үйлсийн аянд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүд ч мөн адил нэгдэн ард иргэдээ аюулт өвчлөлөөс хамтдаа аврахыг уриалж байгаан байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )