БНХАУ: АНУ-ыг улс төрийн шантааж хийж байна гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятад улс олон улсын шинжээчдэд коронавирусний гарал үүслийн талаарх ээлжит шалгалт хийлгэхээс татгалзах аваас Бээжинг тусгаарлана гэж мэдэгдсэний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян Бээжин АНУ-ын энэхүү мэдэгдлийг илт заналхийлэл бөгөөд шантааж гэж үзэж байна гэж мэдэгдэв

БНХАУ дургүйцлээ илэрхийлж байгаа бөгөөд ийм зүйлийг хэзээ ч хүлээн авахгүй гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, Хятад улс нь цар тахал дэгдсэнээс хойш нээлттэй, ил тод байр суурийг баримталж ирсэн бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, оношлох болон эмчлэх туршлагаасаа бусад улс орнуудтай нээлттэй хуваалцаж байсан. Тэрбээр Хятад улс ДЭМБ-ын шинжээчдийг хоёр удаа хүлээн авч байсныг сануулав. Хятад улс коронавирусний гарал үүслийг тогтоох судалгаанд “үгүй” гэж хэлсэн гэх мэдэгдэл нь огт үндэслэлгүй бөгөөд Хятад улс олон улсын тавцан дээр тусгаарлагдах болно гэх мэдэгдэл нь санаатай айлган сүрдүүлэх явдал юм гэж Жа Лижян мэдэгджээ.

Коронавирусний гарал үүслийг тогтоох нь бүх дэлхийн эрдэмтдийн судлах шинжлэх ухааны асуудал бөгөөд дэлхийн дийлэнх олонх улс орны зөвшилцөл ба сайн дураар улстөржүүлэх асуудал биш гэж тэрбээр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.160) 2021 оны 06 сарын 24

Хог хужаа лалруудын зохиосон вирус урд нь гадныхныг оруулахаас татгалзаж байсан.

0  |  0
Top