15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021 оны 06 сарын 24

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачилгыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс уулзалт хийж, санал солилцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хурц(66.181.178.15) 2021 оны 06 сарын 24

дүүрэгт хөдөлмөрийн хэлтэс гэж байхад хотод нь бас хөдөлмөрийн хэлтэс гэж давхар нэг ажил хийж худлаа төрийн мөнгө идсэн газар байх юм

0  |  0
ЗОЧИН(64.119.17.119) 2021 оны 06 сарын 24

15 нгастай хүүхэд идэвхтэй ажиллаж болдог хуультай юм уу?

0  |  0
Top