Оюутан, сурагчдад агаар, орчны бохирдлын эсрэг зөв дадал олгох сургалт явууллаа

2021 оны 06 сарын 25

“Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газар”-ын захиалгын дагуу зохион байгуулагдсан OUR IMPACT төсөл нь өсвөр үе, залуучуудыг Агаар, орчны бохирдлын эсрэг зөв дадал зуршилд сургах зорилготой ба зуны сургалтаа Нийслэлийн долоон дүргийн 1200 сурагч, 300 оюутныг хамруулж амжилттай зохион байгуулж дуслаа.

-Уг сургалт цар тахалтай холбоотойгоор цахимаар явагдсан бөгөөд нийт сурагчдыг гарын авлагаар ханган агаарын бохирдол, орчны бохирдол, тэдгээрт өсвөр үе залуучууд бид хэрхэн зөв үлгэрлэл дууриалал болж, яаж оролцох ёстой вэ? гэсэн агуулгын хүрээнд 4 өдрийн сургалт болон цахим нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж дууслаа.

-Уг сургалтын арга хэмжээнд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн үг хэлсэн бөгөөд үгэндээ:  "Өсвөр үеийн залуучууд өөрсдөө зөв дадал хэвшилд сурснаар  агаар, орчны бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж чадахыг өгүүлсэн ба залуучууд манлайлагч, зөв дадал хэвшлийн эзэд байх ёстой тухай дүү нартаа захиж хэллээ.

-Удахгүй агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаарх мэтгэлцээний тэмцээнийг оюутан, сурагчдын дунд цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top