ЖДҮХС: Сум хөгжүүлэх сангийн ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ зээлдэгчдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол банкнаас дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгчдийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргасан билээ.

Үүнд:

  1. Монгол банкны зээлийн мэдээллийн санд зөвхөн нэг хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
  2. Тухайн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл /2021.06.30/-ны дотор бүрэн төлөгдсөн байх. Жижиг, дунд үйлдвэрийн газраас 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зээлээ бүрэн барагдуулах тухай мэдэгдлийг хүргүүлж шат дараатай арга хэмжээ авч ажилласан билээ.

Тиймээс зээлийн мэдээллийн санд нэг удаагийн тохируулга хийх арга хэмжээнд хамрагдах зээлдэгчид 2021 оны 06 дугаар сарын 30-ний дотор зээлээ бүрэн барагдуулж, сум хөгжүүлэх сан хариуцсан албан тушаалтанд мэдэгдэнэ үү.

Эх сурвалж: ЖДҮГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top