Хөгжимт усан оргилуурыг ХАЛДВАР ӨНДӨР үед ажиллуулах нь ЭРСДЭЛТЭЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Сая гаруй хүнтэй тусгаар улсын нийслэлийн төв талбайд хүмүүсийн амар зугаалах, гэр бүлээрээ очих дуртай газрын нэг болсон, мөн орчины агаарыг чийгшүүлэх, өнгө үзэмжтэй ногоон талбай бүхий хөгжимт усан оргилуурыг зөөврийн усаар дүүргэдэг, мод бут сүйтгэсэн гэх зэрэг ташаа мэдээлэлд үндэслэсэн буруутгах, харлуулах “компанит ажил” гэмээр мэдээлүүд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болжээ. 

Хотын төвийн А зэрэглэл дэх Сүхбаатарын талбайн урд хэсгийн энэ газрын хувьд хувийн компанийн эзэмшилд өгчихсөн, нөгөөдүүл нь 22 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан, орон гэргүй хүмүүсийн орогнодог, ил задгай бие засдаг газар болчихсон байсныг Хотын дарга асан С.Амарсайхан хувийн компанийн газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч, иргэдийн амарч зугаалах, алхах дуртай газруудын нэг болгон тохижуулсан нь тус газрыг эзэмшиж, худалдаа үйлчилгээний газар барихаар төлөвлөж байсан хөрөнгө чинээтэй хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байх талтай. 

Өнөөдөр тэд тус хөгжимт усан оргилуурыг ажиллуулахгүй байна гэдэг шалтгаанаар далимдуулан С.Амарсайханыг буруу зүйл хийсэн мэт ойлголтыг иргэд олон нийтэд төрүүлэхээр зохион байгуулалттай зүтгэж байна уу гэлтэй.

Өнгөрсөн жил ашиглалтад оруулан, хэвийн ажилласан тус усан оргилуурыг энэ жил Ковидын халдварын нөхцөл байдлаас болж ажиллуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.

Учир нь хөгжимт усан оргилуурын ажиллуулах үед хүмүүс, тэр дундаа хүүхдүүд олноор цуглаж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөн, халдвар тархах эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж.

Түүнээс биш усгүйдээ юм уу, зөөврийн усаар дүүргэдэг учраас Хөгжимт усан оргилуур ажиллаагүй хэрэг огт биш бөгөөд тус усан сан нь төвийн шугамд холбогдсон тул 10-15 цагт багтан усаар дүүргэх боломжтой юм байна.

Өнгөрсөн жилийн тухайд анх ус алдах эсэхийг хянах, тохируулга хийхийн тулд эхний удаад зөөврийн ус хэрэглэснийг сошиал орчинд мушгин гуйвуулж, зөөврийн устай мэтээр ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. Мөн "Централ тауэр"ын өмнөх болон бусад усан оргилууртай газруудыг мөн хүмүүс олноор цуглаж халдвар тархах эрсдэл үүсгэхээс сэргийлж ажиллуулаагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.35) 2021 оны 06 сарын 28

Мал гэхээс өөр хэлэх үг алгадаа.Эмнэлэгээ бариа гээд байхад л муу ёрлолоо .хотын бүтээн байгуулалт гээд гуцаад байсандаг.Энэ балай юмныхаа оронд эмнэлэг барисан бол энэ хэцүү цагт түмэнд нүүртэй байх байлаадаа дарга минь

0  |  0
Ард(108.51.179.136) 2021 оны 06 сарын 28

Самардагсайхан писда идсэн уусныхаа төлөөсийг төлөх л болно доо муу хар хувалз здаа

0  |  0
8(103.229.122.9) 2021 оны 06 сарын 28

4 сар гаргаад 5 6 7 8 9 сар ажилуулж болно 10 сард цасгүй дулаан намар бвал 20н хүртэл болно шдээ

0  |  1
Зочин(202.55.188.101) 2021 оны 06 сарын 28

Юу гэж дээ...толгойд нь юу байнаа ...халуун зуны сард л ажиллууллах гэж энэ үзэмжгүй, хачин юмыг барьсан биз дээ!!!!!!

0  |  1
Bi(202.9.46.30) 2021 оны 06 сарын 28

Haha ajluulah bolovson huchin baihgui ee bolovson huchniig ni halchihsan

0  |  1
Гуцаадайлдаа(202.126.90.145) 2021 оны 06 сарын 28

6, 7, 8, 9 сар... бусад сар нь ус хөлддөг газар тэр усан оргилуур ямах хэрэгтэй юм бэ???!!!

0  |  1
иргэн Самарсайхан(192.82.70.104) 2021 оны 06 сарын 28

Худалдагдсан сайт. ийм мэдээ тавьсны чинь төлөө чөтгөр лүүгээ тонил гэе даа\n

0  |  1
ороо(64.119.22.43) 2021 оны 06 сарын 28

ХАХА ХУД ШААГААД БАЙХ ЮМ

0  |  0
Ааааа(202.21.108.23) 2021 оны 06 сарын 28

Бүсгүй хүний умдаг өндгөвчийг өдөр бүр услаж бай гж Самараа бодлоготойгоор хийсийн байхгүй юу.

0  |  0
Хулан(64.119.26.61) 2021 оны 06 сарын 28

Амарсайхан ямар хөлдүү гэдгийг эндээс харж болноо. Хүйтэн сэтгэлгүй өөдгүй новш.

1  |  0
Цог(202.55.188.94) 2021 оны 06 сарын 28

Хийсэн ажил нь зөв, харин хэт өндөр үнээр хийсэн нь буруу. Ийм учраас шүүмжлэлд өртөөд байгаа юм даа.

1  |  0
Top