Улаанбаатар хотын эрх зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Нийслэлийн эрх зүйн тухай хуулийн төсөл нь Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгож хурдацтай хөгжлийн хөшүүрэг болох хууль юм.

Энгийнээр тайлбарлах юм бол Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар, дэмжлэг зэрэг бүхий л зүйлс Улаанбаатарын хөгжил дэвшил, тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, иргэдийн эрх ашигт нийцүүлэх боломжийг олгож байна. Ингэснээр бид Улаанбаатар хотыг бусад улсын нийслэлүүд шиг өндөр хөгжилтэй, дэд бүтэцтэй, инновацилаг, аялал жуулчлалын бүстэй, хосолсон эдийн засаг бүхий томоохон хот болгох боломж бий болж байна. Миний бие Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны даргын хувьд түр хороогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлж, хотоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч хуулийн төслийг улам боловсронгуй болгож, Улаанбаатар хотоо нүдсэнгүй хөгжилтэй хот болгохын тулд хичээж ажиллах болно" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top