БАЯНХОНГОР: Наймдугаар сар хүртэл аймаг дотроо отор нүүдлээ зохицуулна

2021 оны 06 сарын 29

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар наймдугаар сар хүртэл аймаг дотроо отор нүүдлээр нутаглахад зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.

Байгаль цаг уурын таагүй нөхцөл, давагдашгүй хүчин зүйлд манай  аймгийн хөдөө аж ахуйн салбар багагүй хохирол амсаж буй.  Дараалсан ган, зуд хатуу хаврын дараагаар одоо ч говийн сумдад зуншлага тааруу. Тиймээс отор нүүдэл хийж бэлчээр нутгийн маргаан, хөөлгө туулга дагуулсан гомдол тасралтгүй байна гэдгийг тухайн сумаас сонгогдсон төлөөлөгч нар аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр багагүй хөндлөө.

Баянхонгор аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр энэ оны 8 дугаар сарын 1-нийг хүртэл аймаг дотроо отор нүүдэл хийхэд  хориг тавихгүй байх шийдвэр өнөөдөр буюу 2021.06.29-өөс  хэрэгжих аж. Өөрөөр хэлбэл зуншлагатай нутгийн сумдын удирдлага отроор нутаглаж буй аймгийнхаа малчдыг ямар нэг байдлаар хөөж туухгүй, зохиццулалт хийхээр шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top