БЗД: Залуусын төсөл хөтөлбөрийг дэмжих "Share Center" төвийг ашиглалтад оруулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

2021 он гараад хагас жил өнгөрч. Баянзүрх дүүрэг ковидтой хийх тэмцлийн хажуугаар, "Хоггүй БолГОЁ" уриан дор их цэвэрлэгээ хийж, олон жил болсон зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, шинээр тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж барих ажлуудыг эхлүүлжээ. Үүгээр ч зогсохгүй тамгын газрын байрны 4 давхарт байсан цайны газрыг шинээр тохижуулж галзуу санаатай залуусын төсөл хөтөлбөрийг дэмжих ShareCenter төвийг ашиглалтад оруулжээ.

  • Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил бусад дүүргээс илүү урагштай явж байгааг онцлоё!
  • Цар тахлын үед төрийн үйлчилгээг тасралтгүй явуулахдаа төрийн алба хаагч, иргэдийн эрүүл мэндийг хохироохгүйн тулд иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг хэлтэс албадыг гадна талбайд байрлуулж ажиллуулсаар байна!
  • Бид Нийслэл, Улсын Их Хуралтайгаа хамтарч дүүрэгтээ нэгдсэн эмнэлэгтэй болох ажлыг эхлүүлж газрын асуудлыг шийдсэн. Зураг төслийн ажил хийгдэж байна.
  • Цаашлаад Шархад дэд төв, томоохон гүүрэн гарц, замын асуудал гээд амаргүй цаг үед, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай амьдрах орчныг сайжруулахын тулд бүхий л хүчээрээ ажиллах болно!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top