СХД-ийн 42-р хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 42-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

Улсын төсвөөр Одонт 24 дүгээр гудамжинд хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж бий болгосон.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар зуслангийн бүсэд авто зам болон явган хүн, дугуйн 2.4 км зам хийсэн бөгөөд улсын комисс хүлээн авахад бэлэн боллоо.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Зуслангийн шинэ зам дагуу 60 ширхэг замын гэрэлтүүлэг суурилуулж, гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус хорооны зуслангийн бүсэд 950-р зөөрийн худаг барьж, ашиглалтад орсон.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Цаст-оргил” ХХК”-ны гүйцэтгэлээр зуслангийн бүсэд 2 ширхэг автобусны буудал барьсан.

Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Одонт 25 дугаар гудамжинд 32 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, ашиглалтад бүрэн орсон.

Улсын төсвөөр Одонт 22, 26, 27, 28, 29, 30 дугаар гудамжинд нийт 122 ширхэг гэрэлтүүлэг, Хайрхан 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаар гудамжнуудад 207 нийт 329 ширхэг гэрэлтүүлэг тавигдахаар зураг төсөл гарч 2021 оны 11 дүгээр сараас угсралтын ажлыг эхлэхээр батлагдсан.

Хайрханы 9 дүгээр гудамжинд 150 ширхэг гэрэлтүүлэг Австрийн хөнгөлөлттэй зээлээр хийгдэхээр зураг төсөл гарсан бөгөөд угсралтын ажил энэ оны наймдугаар сард эхэлнэ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Гурван булаг сод” ХХК-ны гүйцэтгэлээр тус хорооны цогцолбор байр баригдаж байгаа бөгөөд гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байна.


ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ХОРООНООС ЭХТЭЙ САЙХАН НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(202.126.90.2) 2021 оны 07 сарын 06

23 гэж шороонд дарагдсан орж гарах гарц замгүй сөнөсөн газар байх юм . Айлууд нь ч ухасаргүй юм уу хаашаа юм

0  |  0
Зочин(103.10.23.149) 2021 оны 07 сарын 05

23р хороонд юу ч алга ганц юм хийгээч шинэ даргаа

0  |  0
Top