БЗД-ийн 28-р хорооны Засаг дарга нартай хуралдаж, үүрэг чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 28 хорооны Засаг дарга нартай хуралдаж, үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал,
 

  • Хороо бүр иргэдийн ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг яаралтай шийдэж, зохих арга хэмжээг авах
     
  • Хороон Засаг дарга бүр хорооны өрхийн эрүүл мэндийн төвтэйгээ уялдаатай ажиллаж, иргэдийг мэдээллээр хангах, зөвлөгөө тусламж хүргэх
     
  • Цахимаар болон утсаар иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, түргэн шуурхай ажиллах
     
  • Нийтийн эдэлбэр газарт олон жил зөвшөөрөлгүй болсон гарааш, чингэлэг зэргийг буулгахад хороо бүр хариуцлагатайгаар оролцож, Засаг даргын захирамжийг мөрдөх гэх мэт тодорхой үүрэг даалгаврыг хороодын удирдлагуудад өглөө.


Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Баянзүрх дүүргийн хөгжлийн гол түлхүүр нь хороо. Хорооны удирдлага, төрийн алба хаагчид иргэдийнхээ төлөө хэдий чинээ сэтгэл, зүтгэл гаргана. Төдий чинээ дүүргийн хөгжил урагшилна. Тэр ч утгаараа надтай нэг баг гэж явж байгаа бол иргэдийнхээ төлөө болохгүйгээс болох хүртэл сэтгэл, зүтгэлтэй ажиллах шаардлагатай байна. Мэдээж цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бид иргэд, өөрийн удирдаж буй хорооны хөгжлийн төлөө зогсолтгүй ажиллах ёстой" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн хувьд 2021 оны хүрээнд 1100 гаруй нийтийн эдэлбэр газарт олон жил зөвшөөрөлгүй болсон гарааш, чингэлэгүүдээс 150-200 гаруйг буулгахаар төлөвлөөд байгаа. Чөлөөлсөн газраа иргэдээс санал асуулга явуулж ногоон байгууламж, авто зогсоол зэргээс сонгож барих юм гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top