УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хуулийг дэмжиж байна. Нийслэлийн стандарт, дэг журмыг сахиулахад хүнд байдаг. Явган зам, ногоон байгууламж байхгүй, хүчирхийллийн хот болоод байна. Үе үеийн эрх мэдэлтнүүд нийслэлд нөлөөлж, нийслэл стандартгүй болсон. Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Сөүл, Сингапур гэх мэт хотод Засгийн газарт нь нийслэлийн асуудлыг хариуцсан сайд байдаг. Энэ хууль нийслэлийн удирдлага, хамт олныг эрх мэдэлжүүлж байгаа боловч цаагуураа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг, жирийн иргэдийг эрх мэдэлтэй, шийдвэрт оролцдог болгож байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ тэнэг одоо нийслэлийн ажилд хошуу дүрэхээр шийджээ. Гай болохоос тус болохгүй дээ