Д.Тогтохсүрэн: Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлд тулгамдсан, шийдвэрлэх олон асуудал бий. Үүнийг энэ хуулиар шийдэх ёстой. Улаанбаатар хотод тулгамдсан хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Энэ хуулиар газар чөлөөлтийн асуудлыг шийдэж чадаж байгаа юу. Мөн инженерийн шугам, сүлжээний асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дүүргүүдэд ямар чиг үүрэг, эрх мэдэл байгаа вэ. Нийслэл төсвийн  хөрөнгө оруулалтаар хөгжихгүй. Нийслэлд амьдарч байгаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоотой хөгжинө. Иймээс хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тодорхой тусгах ёстой” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top