Камчаткт онгоц сүйрч, гурав хоногийн гашуудал зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Камчаткийн хязгаарын захирагч Владимир Солодов Ан-26 онгоцны сүйрлийн дараа гурав хоногийн гашуудал зарлажээ.

Ан-26 онгоц энэ сарын 6-нд холбоо тасарсан билээ. Петропавловскаас Камчаткийн хязгаар руу нисэж байсан онгоцонд 22 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан юм. Урьдчилсан мэдээллээр тэд бүгд амиа алджээ.

Агаарын хөлгийн ослын мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаарын таагүй нөхцөл байдал, техникийн гэмтэл, нисгэгчийн алдаа гэсэн гурван хувилбараар шалгаж байгаа аж.

Камчаткийн хязгаарын нутаг дэвсгэрт гурван өдрийн гашуудал зарлаж, ОХУ-ын болон Камчаткийн хязгаарын далбааг бөхийлгөжээ.

Мөн телевиз, радиог цэнгээнт нэвтрүүлэг цацахыг хориглож, хөгжөөн цэнгээний үйл ажиллагааг хориглосон байна.

Ан-26 онгоцны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн цогцсыг олж, уснаас гаргаж эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.222) 2021 оны 07 сарын 07

Хар мөртэй хулигаан албан тушаалд шунагч ХҮСҮ гэгчийн хийсэн нүглийг хичнээн ард амиараа төлөх юм болоо?

0  |  0
БаатарБаатар (66.181.184.77) 2021 оны 07 сарын 07

Хүний эрх хаачсан вэ?

0  |  0
Баатар(66.181.184.77) 2021 оны 07 сарын 07

Өчнөөн хүн үхээд байхад нэгнийгээ шагнаад л тавчиктай эмэгтэйг өрөвдөөд Ерөнхий сайдаас буусан одоо хичнээн хүн бүр бурханы оронд очивдоо ? Одоо л харьяа?

0  |  0
Top