Камчаткийн хязгаарт сүйрсэн Ан-26 онгоцны ослоор амиа алдагсдын цогцсыг шумбагчид далайн ёроолоос хайж эхэлжээ.
ОХУ-ын Онц байдлын яамнаас мэдээлснээр шумбагчдын баг хамгийн орчин үеийн техник хэрэгслийг ашиглаж байгаа аж.
Шумбагчид Ан-26 онгоцны хар хайрцагнууд болон амиа алдсан хүмүүсийн цогцсыг олохоор ажиллаж байгаа юм.
Энэ сарын 6-нд Петропавловскоос Камчатк руу нисэж байсан онгоц холбоо тасарч, сүйрсэн билээ.
Онгоцонд байсан 28 хүн бүгд амиа алджээ.
Камчаткийн хязгаарын нутаг дэвсгэрт гурван өдрийн гашуудал зарласан юм. Мөн телевиз, радиог цэнгээнт нэвтрүүлэг цацахыг хориглож, хөгжөөн цэнгээний үйл ажиллагааг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Зан хужаа вирустэйгээ далд ор хог данжаадаа.
Сүйрсэн онгоц нь хуучны хоцрогдсон загвар байна. Сүйрлийг эрж хайж байгаа төхөөрөмж нь орчин үеийн загвар байгааг ойлгосонгүй. Нэг тийм коммунист үнэр ханхлаад байна даа Оросуудаас.