Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ "ТОКИО-2020" олимп сурвалжилна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

"Эрхэт Монгол" медиа группийн эрхлэн гаргадаг мэдээллийн Zindaa.mn сайт, өдөр тутмын "Өглөөний сонин"-ы хамт олон "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэх болсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. 

Медиа группийг төлөөлж, Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн албаны редактор, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ олимпын наадмыг сурвалжилна. Манай сэтгүүлч өнөөдөр олимп зорих "виз"-ээ гардаж, Токио хотоос шууд мэдээлэх эрхээ баталгаажууллаа. 

М.Сугар-Эрдэнэ нь “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сүмо бөхийн мэдээ мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байснаараа олны талархал хүлээсэн сэтгүүлч билээ. Орос, япон, англи хэлтэй.
 


Түүний хувьд өдгөө спортын сурвалжилга, ярилцлага, спортын орчуулгын мэдээгээр дагнан бичиж байгаа цөөн сэтгүүлчдийн нэг бөгөөд сүмо, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөхийн гадаад, дотоодын тэмцээний мэдээ сурвалжилга, бусад спортын шинэ соргог, орчуулгын мэдээг тогтмол бичиж, спортын сэтгүүлчийн үүрэг, оролцоог өдөр тутмын ажлаараа ханган ажиллаж байна.

Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр тодорч байсан юм.

"Токио-2020" олимпын наадмын шууд сурвалжилга, шуурхай мэдээлэл, сонирхолтой ярилцлагуудыг Zindaa.mn сайт болон "Өглөөний сонин"-ы хамт олон уншигч та бүхэндээ хамгийн хүртээмжтэй, шуурхай хүргэн ажиллахаар бэлтгэл хангаад байна.

“Олимпын тэнгэрээс Монголын тамирчид олон олон од шүүрэх болтугай" уриатай "Мах импэкс" ХК - “Олуулаа” брэнд "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэй сурвалжлах Zindaa.mn сайтыг дэмжин, олимпын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгааг онцлоход таатай байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Честмир (64.119.20.17) 2021 оны 07 сарын 08

мундаг сэтгүүлч шүү. зочин чи юу чаддаг болоод хүн муулаад байгаа юм. хэл амаа билүүдээд хэрэггүй

0  |  0
Нисдэг Честмир(64.119.20.17) 2021 оны 07 сарын 08

Зочин тэгж андуурч болохгүй шүү. Сугараа мундаг сэтгүүлч. Амжилт хүсье

0  |  0
Зочин(64.119.18.155) 2021 оны 07 сарын 07

Энэ Сугар-Эрдэнэ гэдэг нехер бехеес еер юм мэддэггуй гар шиг санагддаг, бех л бол хаа байсан оросын тосгоны тэмцээн ч хамаагуй яриад бичээд явдаг, спортын сэтгуулч гэхэд хэцуу, бехийн сэтгуулч гэвэл илуу тохирно

0  |  0
zochin(202.131.247.106) 2021 оны 07 сарын 07

nice

0  |  1
Top