Баяр наадмын өдрүүдээр дараалан олон хоног амрахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл хийлээ.
Амралтын ес хоногийн хугацаанд иргэд орон нутаг руу таваас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр зорчиж болох бөгөөд тухайн аймгийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай гэдгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдэгдлээ.
Мөн, аймгууд дур мэдэн хилээ хаах шийдвэр гаргахгүй бөгөөд цаашид Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ гэв.
Иргэд орон нутаг руу зорчихдоо дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ үзүүлэх бөгөөд хүүхдүүдтэй явах бол 5-аас дээш насны нэг хүүхэд нь төлөөлж түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх ёстой. Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цаг хүчинтэй байна.
Аймгууд руу аялахдаа шатахуун авахаас бусад тохиолдолд хот суурин газар, айл өрхөөр хэсэхгүй байхаар шийдвэрлэжээ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө
Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан
Сэтгэгдэл ( 0 )