Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлав.  
 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа. Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.25) 2021 оны 07 сарын 08

өмнөх хуулинд та бүхний яриад байгаа заалтууд чинь бүгд л байгаа шүү дээ.

0  |  0
Иргэн:(150.129.142.98) 2021 оны 07 сарын 08

Энэ хуулинд нь НӨУЁ саад болно.

0  |  0
Top