Хоёр хүний амь хороосон этгээд АМИА ХОРЛОСОН байдалтай олдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Сэжигтэн этгээд нь бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтаад байсан ба түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө гэмт этгээд нас барсан байдалтай олдсон байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаас толгойдоо буудуулсан эрэгтэйн цогцос олдсон нь дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээд болохыг шалгалтаар тогтоосон байна. Амь хохирогч нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат 29 настай О гэгч байсан ба тэрээр бусдын амь насыг хохироогоод зугтаж явахдаа ийнхүү амь насаа хохироожээ. Тэрээр өөрийнхөө толгойн тус газарт “Винтов” маркийн буугаар буудсан байх ба урьдчилсан дүгнэлтээр амиа хорлолт гэж үзэж байгаа аж. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.213) 2021 оны 07 сарын 09

Үнэн юмуу даа. Буудсан юм бишүү

0  |  0
allah akbar(59.153.112.159) 2021 оны 07 сарын 12

tengert 300 ongon yankantai amidarah boltugai

1  |  0
Зан(202.179.24.161) 2021 оны 07 сарын 12

Хэргийг шалгаж байна ч гэх шиг асудал ил, ойлгомжтой байхад тэнэг цагдаа нараа гэж....

0  |  2
зочин(202.126.88.172) 2021 оны 07 сарын 09

Хаа хамаагүй арбулагт өнгөрсөн хүний хэргийг нэмж тохдог нь яаж байгаа юм бэ

0  |  0
Top