2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 43.391 төрийн үйлчилгээг цахимаар болон оператораар иргэн, хуулийн этгээдэд хүргэсэн билээ.
Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn порталаар цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.
Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
Эх сурвал: Нийслэлийн мэдээлэл, технологийн газар
Сэтгэгдэл ( 0 )