3%-ийн хүүтэй зээлийн үр дүнд 86.498 ажлын байр хадгалсан гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт долоодугаар  сарын 5-ны өдрийн байдлаар ямар байгааг Сангийн яамнаас танилцууллаа.

Ажлын байрыг дэмжих зээлд 21 мянган зээлдэгчид хамрагдаж 1,6 их наяд төгрөгийг олгож, 86,4 мянган ажлын байр хадгалсан. Барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 165 иргэн, аж ахуй нэгжид 21,9 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан гэв.

Репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 567.5 тэрбум төгрөгийг 2,584 зээлдэгчид олгож, 25 мянган ажлын байр хадгалсан байна.

Харин ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 481 тэрбум төгрөгийг 6,517 зээлдэгчид олгожээ. Энэ хүрээнд барилгын салбарт дам нөлөөгөөр 81 мянган ажлын байр хадгалсан гэв.

Хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 309.2 тэрбум төгрөгийг 19,7 мянган зээлдэгчид олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top