Жеки Чан Хятадын Коммунист намд элсэх хүсэлтэй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Алдарт жүжигчин, продюсер Жеки Чан Хятадын Коммунист намд элсэх хүсэлтэй буйгаа Хятадын Кино урлагийн ассоциацаас зохион байгуулсан уулзалт дээр мэдэгджээ.

“South China Morning Post” цахим хэвлэлд бичсэнээр, “Энд хуран цугларсан Хятадын Коммунист намын гишүүдэд атаархаж байна. ХКН-ын удирдлагын амласан болгон биелдэг тул энэ нам үнэхээр хүчтэй, гайхалтай нам юм. Тиймээс би энэ намын гишүүн болох хүсэлтэй” гэж Жеки Чан мэдэгдсэн байна.

Хонконгт төрсөн нэрт жүжигчин өдгөө 67 настай бөгөөд Хятадын Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүн гэнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.178) 2025 оны 03 сарын 13

зөв л нүүдэл, орос хятад адилхан эрх баригч намыг шүүмжилсэн хүмүүс алга болдог, алдарт жүжигчин хэтийг харсан байна. тэнэгүүдийн дунд ухаантан болох шаардлагагүй

1  |  0
1(49.0.130.132) 2025 оны 03 сарын 13

их л дарамтлуулж дээ хөөрхий

1  |  0
ganaa(155.4.39.118) 2025 оны 03 сарын 13

MAOIST BOLOH N DUTJEE HUURHIII

1  |  0
Close menu