Монголын хөл бөмбөгийн ертөнцөөс буурал тивд мэргэжлийн тамирчин болон гэрээлсэн анхны тоглогч болох Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж, Словак улсын хоёрдугаар лигийн баг болох КФС Комарно багтай зээлээр нэгдлээ.
Унгарын Пушкаш академитай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан тэрбээр нэг жилийн хугацаатай тус багт зээлээр тоглоно.
Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь 20 настай.
Тэрбээр Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
oo goy shaajiishd\n