Сэм Керр FIFA-гийн нүүр царай болсон анхны эмэгтэй хөлбөмбөгчин боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Челсигийн эмэгтэй багийн супер од Сэм Керр FIFA-гийн нүүр царай болсон анхны эмэгтэй хөлбөмбөгчин боллоо. "FIFA 23" нь EASports, FIFA-гийн хамтарсан хамгийн сүүлийн хувилбар бөгөөд хоёр талын 30 жилийн хамтын ажиллагаа үүгээр дуусч, ирэх жилээс тус тусдаа тоглоом хөгжүүлэхээр болсон байна. 

Керр 2021-2022 оны улиралд Эмма Хэйсийн багийн төлөө гайхалтай тоглолт үзүүлж, эмэгтэйчүүдийн супер лигт "Алтан гутал" хүртэж байсан бол 4-р сард FWA оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр шалгарч байсан юм. Тэрбээр Английн цомын финалд хожлын гоолыг оруулснаар Челси дотооддоо дубль хийж, 28 настай тоглогчийн хувьд мартагдашгүй жилийг үджээ.

СЭМ КЕРРТЭЙ ХАМТ ДӨНГӨЖ 23 НАСТАЙ ФРАНЦ ЗАЛУУ МБАППЕ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ НҮҮР ХУУДАСНАА СОНГОГДООД БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙ ХУВЬД  ӨНГӨРСӨН УЛИРАЛД ПСЖ-ГИЙН ТӨЛӨӨ БҮХ ТЭМЦЭЭНД 39 ГООЛ ОРУУЛЖ ШУУГИАН ТАРИАД БАЙГАА БИЛЭЭ. 

Мбаппе саяхан Реал Мадрид руу шилжихээр төлөвлөж байсан ч эцсийн мөчид төлөвлөгөөгөө өөрчилж, "Лиг 1"-ийн аварга багтай шинэ ашигтай гэрээ байгуулахаар шийдсэн юм. Энэхүү алхам нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчдийг цочирдуулсан ч Мбаппег хөлбөмбөгийн хамгийн том оддын нэг болгож чадсан билээ. 

FIFA-гаас уг тоглоомыг ирэх лхагва гарагт буюу маргааш олон нийтэд нээлттэй болгоно хэмээн мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top