Сагс тоглосон хүүхдүүдэд Зөрчил шалгах ажиллагаа явуулж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 20


Сагсны талбайд тоглож байсан хүүхэд, залуусыг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулсан тухай бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, энэ асуудал маргаан дагуулаад байгаа билээ. Эл болсон явдалд цагдаагийн байгууллагаас өгч буй албан ёсны тайлбар, мэдээллийг хүргэе. 


Долоодугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид мэдээллийн дашуу очиж шалгахад 20 настай 6 эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж, тарах шаардлагыг тавьжээ. 

Тухайн залуус шаардлага тавихад тарахгүй байсан ба тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “Бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан.

Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих

23.1. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

23.5. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.

23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

23.7. Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэх

47.1. Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.

49 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх

49.1. Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

49.1.1. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cc(64.119.24.137) 2021 оны 07 сарын 21

10 tsagaas hoish humuusiin amgalan taivan baidliig aldagduulj bolohgui gesen uhamsartai baih heregtei

0  |  0
Зангар(202.179.24.161) 2021 оны 07 сарын 20

20 настай хүүхэд гэж ямар янзын амьтан байхуу?

0  |  0
(192.82.90.226) 2021 оны 07 сарын 20

bairni gold hajuud sagsni huuhdiin togloomin talbaig bitgii hiigeech,baingin tsetserleg shig shuugiantai baih yum,ter park tsetserleguuddee ochij togolmoor yumaa

0  |  0
зочин(192.82.86.243) 2021 оны 07 сарын 20

Зөв шүү. Шөнө хүмүүс амрах цагаар хүмүүсийг амраахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй.

4  |  0
Зочин (150.129.143.227) 2021 оны 07 сарын 21

Алуулж ,буудуулж ,торгуулж байвал таарна гэж харааж зүхэж байгаа юмнууд яг яс юман дээр ухамсар нь туйлдаа хүрсэн боловсонгууд биш ш дээ. Тэр сагс тоглодог талбайд хүүхдүүдэд анхааруулга ,ухамсарт нь нөлөөоөх үг сургамтай самбар нтр өлгөөд тавьчихвал хүүхдүүд бас ч ухамсаргүй биш шүү.

0  |  3
Zochin(202.9.46.184) 2021 оны 07 сарын 20

Arhi uudgyi togloj bga ni sain hereg geh hymyys bnlee.tiimee tiim zuv.gesen ch tsag hed bileedee gej medrehgyi zaluus ih bgiin.Zarimdaa ch galzuurmaar sanagddiin shyy.za yah vee gants togoldog uliral ni yum chin,udurjin oroijin soligdood l nydeed l bn,asuudalgyee. 23,00tsag,za yahav 01tsag..za odoo duusah blgyidee 02,03,04 za byr yneheer hetsyydnee.chiv chimeegyi bhd zogsoo zaigyi zalaad ,sambar nydeed bhaar syyldee ch uur hyrdgii shyy.gehdee hezee ch hel am hiij bgagye.nuli tamhinii ish ,shylsen dalai,sav hogoor l dyyrgeed l yavdag daa

1  |  0
зочин(202.179.25.171) 2021 оны 07 сарын 20

Зөв шүү. Зөрчил гаргасан л бол торгох хэрэгтэй

1  |  0
Тэнгэр.(66.181.181.126) 2021 оны 07 сарын 20

Ажилгүй,эх захаа мэдэхгүй юмнууд наад захын мэдлэг мэдээлэл байхгүй нялх нойтон хүүхэд,өндөр настай хүмүүс,өвчтэй зовлонтой хүн,ажилдаа ядарсан хэн нэгэн унтаж амарч байгаа гэдгийг мэдэхгүй мэдрэмжгүй би л болж байвал гэсэн аминч үзэлтэй хүн адгууснууд бултаар нь цэрэгт явуулж амьдрал таниул.Эр эм нь мэдэгдэхгүй юмнууд ихэслээ.Ажилаа хийж яваа хүнийг хүндэтгэх наад захын ойлголтгүй хорь гаран настай иргэн та юу вэ,ичиж амьдар,ном унш.

5  |  0
Zochin(66.181.179.124) 2021 оны 07 сарын 20

18 hursen bol huuhed bish shuudee 20 hursen humuus huuhed bhdaa yahavdee. Buruu shdee 01 tsagt changa duu chimee gargaad bh.

6  |  1
ханд(103.212.119.78) 2021 оны 07 сарын 20

зөрчлийн хуулиар эцэг эхийг нь торго шөнө оройн цагаар хүүхдүүдээ гадаа гарна гэдэг байж болох асуудал уу ийм хэцүү үед шүү

1  |  2
Зочин(139.5.218.184) 2021 оны 07 сарын 20

Эцэг ,эхчүүд хүүхдүүддээ шөнийн цагаар сагс тоглож болохгүй гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.Хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж хөгшин настай,өвчтэй хүмүүс,нялх хүүхдүүдийг бодох хэрэгтэй.Тэр ялангуяа Баянмонгол хороололын байрны дунд байгаа сагсны талбай дээр шөнө 2-3 цаг хүртэл муухай орилоод тоглодог залуучууд байдаг шүү.Хамгаалагч нар ерөөсөө анхаардаггүй.

1  |  2
анэж(202.179.26.178) 2021 оны 07 сарын 20

малнууд хүн амардаг цагаар болохгүй ш дээ. настай хүн, өвчтэ хүн амарч байгааг ойлгохгүй малнууд

5  |  2
(64.119.18.239) 2021 оны 07 сарын 20

Зөв өө, зөв. Иргэний эрхээ эдлэхийн тулд ҮҮРГЭЭ ч бас биелүүлдэг байх ёстой

4  |  1
Л(66.181.161.66) 2021 оны 07 сарын 20

банди нар шуумар болоод алингаа алдана даа

1  |  0
Top