Эрх мэдлээрээ далайж, өөрийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын хэрэгт нэр нь холбогдож, хууль шүүхийн байгууллагын үүдийг тэр хэрээр сахиж явсан улс төрд нөлөө бүхий нөхдийг жилийн өмнө ээлж, дараалан ялласан байдаг.
Тэд бол Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нар юм.
Ердөө нэг жилийн өмнө тэдний ихэнх нь анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон ч эдүгээ Дээд шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг "үл хамаарч" заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгон суллаж, заримынх нь хэргийг прокурорт, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна.
Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн даваа /2021.07.19/ гарагт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гал тогоог нь барьж явсан С.Баярцогтод оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэхдээ түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. Түүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр 10 жилийн хорих ял оноосон байдаг юм.
Түүнчлэн эл өдөр "Эрдэнэт"-ийн 51 хувийг гаднын банканд барьцаанд тавьж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр ял сонссон "Жаст"-ын Ш.Батхүү, түүний хамсаатан гэгдэг "Алтжин"-гийн Г.Алтан нарт оноосон ялыг мөн л хэрэгсэхгүй болгож, хэргийг нь задаллаа.
Үүнээс өмнө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаар жилийн ял авсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, таван жилийн ял авсан Ерөнхий сайд асан С.Баяр, 4.6 жилийн ял авсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, 3.6 жилийн ял авсан Сангийн сайд асан Б.Болор болон 5.5 жилийн ял авсан Н.Номтойбаяр, гурван жилийн ял авсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр суллаж, заримынх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Эндээс харахад олон жил яригдсан, хэрэг нь олон жил мөрдөн байцаалтын шатанд үргэлжилсэн, тэр хэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан улс төрд нөлөө бүхий дээрх нөхдийн "гэмийг цайруулахад" ердөө ганцхан жил л хангалттай байжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Энэ бол монголчуудыг доромжилж буы хэрэг. Монголчууд хэн бэ гэдгээ харуулар цаг болжээ. Хүрэлсүх Оюун Эрдэнэд нарт овоо найдлага тавьж байман талаар болох шив.
butsaj xuuj bas bolno shuu dee ttgexed silongosyg xar daa emegtei eronxiilogchee xuuchikeed fuuly bol xuuly geed suuj baunaa
Худалч хуурмаг казиночин хvн хулгайчдаа суллах нь тодорхой та нарыл тэнэг сонголтын гор энэ хулгайч хук юу ч хийхгvй 6 жил идэж суугаад бууна ялзмаг МАН нэг иймэрхvvг мэдэрдэггvй тэнэгvvдийн сонголт энэ.Маш муу хятад вакцинаар олон иргэн амиа алдлаа хариуцлага 0 хуурмаг хук хvн амиа алдаад байхад огцордоггvй нь бvр сонин.хар хятадыг долоовол устах тавилан Монголыг хvлээж байна.гэмт хэрэгтнvvд суллагдсаар ялзарсан шvvх таргалж,авилгажсаар.
негее чемгее дундартал зутгэх еренхийлегч гуай сонгуулын ялалтаа тэмдэглэж дуусаагуй юмуу.одоо газар дээрээ бууж энэ луйварчдын эсрэг хурэл сухээ гозолзуулмаар юм...хаачив, сонгосон тэнэгууд нь дугараач
МОНГОЛЫН ШҮҮХ АВИЛГАЛД ЭДЭГДСЭНИЙ ХАМГИЙН ТОД ИЛРЭЛ. ХЭРЭВ ШҮҮХ ШУДРАГА БИШ ЮМ БОЛ БИД ШУДРАГА БУС ШҮҮХЭЭР ХЭРГЭЭ ШҮҮЛГЭХ НЬ УТГАГҮЙ БОЛНО. ШҮҮХИЙГ МОНГОЛЫН ТӨР ЦЭВЭРШҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ БИД ШҮҮХГҮЙ НИЙГЭМД АМЬДАРЧ ХЭРЭГ ГАРВАЛ БАЙГАЛИЙН ЗӨНГӨӨРӨӨ АСУУДЛАА ШИЙДДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА.
Iim l niigemd amidarch baina daa edgeer luivarchid odoo xelmegdsen baatruud bolj xuvirax yum baina l daa !!!!
MANnamiin pashist tonyylj komynist nertei yrvagchidtai mash shiryyn temtsehgyi bol herees heterj bna.Sonyyli bologniig lyivardaj tur bylaasan adgiin lalaryydtai baildaya.Tonyylchidiig ydam sydartai ni shiitegei tedniig adilhan tsulmuei.Tedend hamgaa aldichihaad bid yadarj zovoj baih hen uym ve.
Mongolchyyd hetsee negen udur dahin shinejelsen turuu baigyylj.Ta nariin yrvagch tonyylchin alyyrchin hynendegch pashistyyd ta bygediig udamaar chini tsaatsalah tsag irnee.Hereg hetseej hyychirdagyi.Myy sain novoshnyydiig ystagaagyi tsagt.Mongold shydarga ios hynii erh ardchilsan chuluut tansag amidaral erh chuluut niigem yls gyren bolj chadahgyi.Harin ted udruus udurt ydamshin yrjeseer baih bolno.Ted uy dyrtaigaa hiij bna.Yndesen hyyli uurchilj arga saamaar hyjaa nariin daalgavar bielyylj.Mongoliig tsulmuj hydaldaj bna.Ta nartai alatsahal tohiroo byrdeseer bigaa.
Odoo helmegdsen baatruud. Baatar tsol olgohuu yahuu?
Хоригдож байгаа ард түмэнээ бослого хийх хэрэгтэй Барьцаж байна яагаад эх ороноо худалдсан хэдэн арван тэрбум хуссан цэвэрхэн хулгайч д яагаад ялаас мултараад байгаа юм бэ Хоригдлуудад хэлэхэд тэмцэх хэрэгтэй
МОНГОЛЫН ШҮҮХ ГЭМТ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАРГҮЙГЭЭ БАТЛАН ХАРУУЛЛАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ шүүх засагл####д шинэчлэл хийх цаг болжээ, ядуус энгийн борчуудад хатуу, эрх мэдэл хөрөнгө чинээтэй иргэдэд зөөлөн шүүхээр бид яах вэ! Хохирол нь хэдэн зуун тэрбумаар тоологдох, бараг Монгол Улсын тусгаар тогтнолд ч заналхийлж чадах цагаан захтнуудын хэргийг яаж шийдээд байгаа юм! Ойлгохгүй байна аа
Бөмбөрцгийн чинээний гай тарьсан гэмт хэрэгтнүүд 1 жил, будааны чинээний олз хайсан гэмтэн 10 жил. Фашизм, коммунизмын хууль ардчилсан Монголд үйлчлээд байгаагийн учрыг олж тогтоох хүчин Монголчууд өөрсдөө шүү. Тэр цаг нэг их удахгүй дээ.
Эх орноосоо урвасан Хятадын Монгол Баярцогтыг олны өмнө цаазаар авбал шударга ёсонд нийцнэ....
дээд шүүх өөрсдийн эрх хэмжээнд шийдээд дуусгачихгүй хуулийн байгууллагын олон хүмүүсийн ажил хөдөлмөр өчнөөн хүмүүсийн хэл ам нэр төрийн асуудлыг хайхрахгүй доод шатны шүүгч нараа үл тоомсорлож шийдвэрийг авч хэлэлцэхгүй шийдвэрүүд гаргаж байгаа нь бас л олон түмний хардалт дургүйцлийг төрүүлж байна өчнөөн олон жил улсад хохирол учруулсан Ж.Батхүүгээс улсын авах мөнгөний хугацааг хүртэл хойшлуулаад ямар хэрэг байна даа